Нууцлалын бодлого
Энэ бодлого нь RAINY FB Pro Chrome өргөтгөл болон түүнтэй холбоотой лиценз, төлбөрийн үйлчилгээнд хамаарна. RAINY FB Pro нь Facebook/Meta компанитай холбоогүй, бие даасан бүтээгдэхүүн юм.
1. Өргөтгөл дотор боловсруулагдах мэдээлэл
Таны оруулсан зарын текст, зураг, сонгосон Facebook группийн холбоос, нийтлэлийн хуваарь, ажлын queue болон тайланг Chrome өргөтгөлийн локал хадгалалт/IndexedDB-д боловсруулж хадгална. Lead Finder нь зөвхөн таны Facebook бүртгэлээр нэвтэрч харах боломжтой нийтлэлээс хайлтын үр дүн, нийтэд харагдах утасны дугаар, үнэ зэрэг мэдээллийг таны хүсэлтээр ялган авч, Chrome-ийн локал хадгалалтад хадгална. Та үр дүнг CSV хэлбэрээр өөрөө экспортолж болно.
Эдгээр зарын текст, зураг, группийн жагсаалт болон Lead Finder-ийн үр дүнг RAINY-ийн лицензийн сервер рүү илгээхгүй. Өргөтгөл нь Facebook-ийн нууц үг болон Facebook-ийн cookie-г уншиж, RAINY серверт дамжуулахгүй.
2. Лиценз болон төхөөрөмжийн мэдээлэл
Туршилтын эрх, төхөөрөмжийн бүртгэл, төлбөртэй эрхийг ажиллуулахын тулд өргөтгөл санамсаргүй Device ID болон төхөөрөмжийн нууц түлхүүр үүсгэнэ. Эдгээр мэдээлэл Chrome-ийн local/sync хадгалалтад хадгалагдаж, лицензийн серверт төхөөрөмжийг таних, эрх шалгах зорилгоор TLS холболтоор илгээгдэнэ. Сервер төхөөрөмжийн нууц түлхүүрийн hash утгыг хадгална.
Лицензийн серверт Device ID, нууц түлхүүрийн hash, trial болон лицензийн дуусах хугацаа, захиалгын ID, багц, төлбөрийн дүн/төлөв зэрэг үйлчилгээний мэдээлэл хадгалагдана. Төлбөрийн карт, банкны нууц мэдээллийг RAINY FB Pro цуглуулахгүй.
3. Төлбөр ба мэдэгдэл
Төлбөрийг Wire.mn төлбөрийн үйлчилгээ боловсруулна. Өргөтгөл төлбөрийн багц, захиалгын хүсэлтийг RAINY серверт дамжуулна. Төлбөрийн баталгаажуулалт болон лиценз идэвхжүүлэлтийн тухай захиалгын мэдээлэл админы Telegram мэдэгдэлд очиж болно. Lead Finder-ийн үр дүн, таны зарын текст, зураг энэ мэдэгдэлд орохгүй.
4. Мэдээллийг ашиглах зорилго
- Өргөтгөлийн үндсэн боломж, локал хадгалалт, хуваарь болон тайланг ажиллуулах.
- Төхөөрөмжийг бүртгэх, trial болон төлбөртэй лицензийг шалгах.
- Төлбөрийн захиалга, төлбөрийн төлөв болон лиценз идэвхжүүлэлтийг удирдах.
- Техникийн алдаа, хэрэглэгчийн хүсэлт болон маргааныг шийдвэрлэх.
5. Хадгалалт ба хяналт
Зарын текст, зураг, группийн холбоос, хайлтын үр дүн болон queue-ийн мэдээлэл таны Chrome профайлд хадгалагдана. Та өргөтгөлийн дотоод мэдээллээ арилгах, CSV экспорт хийх, эсвэл Chrome-оос өргөтгөлийг устгах боломжтой. Лиценз, төлбөрийн бүртгэл нь үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд серверт хадгалагдана. Серверт хадгалсан төхөөрөмж/захиалгын мэдээллийг устгуулах хүсэлтээ доорх тусламжийн сувгаар илгээнэ үү; хуульд заасан санхүүгийн бүртгэлийг хадгалах шаардлага үйлчилж болно.
6. Гуравдагч талын үйлчилгээ
Өргөтгөл нь Facebook-ийн вэб интерфэйстэй таны нэвтэрсэн Chrome tab дээр ажилладаг. Facebook/Meta нь өөрийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогоор мэдээллийг тусад нь боловсруулна. Wire.mn төлбөрийн боловсруулалтыг, Telegram админы мэдэгдлийг тус тусын нөхцөлөөр үзүүлнэ. RAINY эдгээр гуравдагч талын үйлчилгээний бодлогыг хянахгүй.
7. Аюулгүй байдал ба зөв хэрэглээ
Лицензийн сервертэй холболт HTTPS ашиглана. Төхөөрөмжийн нууц түлхүүр серверт hash хэлбэрээр хадгалагдана. Facebook-ийн хязгаарлалт, checkpoint болон нийтлэх эрхийн шалгалтыг тойрохгүй. Зөвхөн өөрийн удирддаг эсвэл нийтлэх эрхтэй группт, тухайн группийн дүрэм болон Facebook-ийн нөхцөлийг мөрдөн ашиглана. Lead Finder-ийн үр дүнг зөвшөөрөлгүй сурталчилгаа, спам, дарамтлах зорилгоор ашиглахгүй байх үүрэг хэрэглэгчид байна.
8. Хүүхдийн мэдээлэл
RAINY FB Pro нь насанд хүрэгчдийн мэргэжлийн ажлын хэрэгсэл бөгөөд 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
9. Бодлогын өөрчлөлт
Үйлчилгээ, хууль тогтоомж эсвэл мэдээлэл боловсруулах арга өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилж, шинэчилсэн огноог энд харуулна.
10. Холбоо барих
Нууцлал, мэдээлэл устгуулах болон техникийн хүсэлтээ RAINY Support Telegram сувгаар илгээнэ үү.
Сануулга: Facebook группт нийтлэх, нийтлэлээс харилцах мэдээлэл хайхдаа тухайн группийн дүрэм, Facebook-ийн нөхцөл болон холбогдох хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийг дагана уу.